Эрдэмтэд саяхан Enigmacursor хэмээн нэрлэсэн, 150 сая жилийн өмнө амьдарч байсан шинэ төрлийн жижиг үлэг гүрвэлийн араг ясыг олон нийтэд анх удаа танилцуулжээ. Түүний нэр нь латинаар “нууцлаг гүйгч” гэсэн утгатай бөгөөд энэ нь тухайн үеийн аварга биетэй үлэг гүрвэлүүдийн дэргэд гүйдэг, авхаалж самбаатай амьтан байсныг илтгэж байгаа аж.
Шинэ үлэг гүрвэлийн олдворыг Лондон дахь Байгалийн түүхийн музей саяхан олон нийтэд дэлгэн үзүүлж, 2014 оноос хойш анх удаа шинэ үлэг гүрвэлийн төрлийг танилцуулж байгаа нь энэ аж. Enigmacursor нь ойролцоогоор 180 см урт, 64 см өндөр, биеийн хэмжээ нь нохойтой төстэй ч хөл болон сүүл нь хамаагүй урт, хүчирхэг бүтэцтэй байжээ.
Палеонтологичдын хэлснээр “түүний сүүл бусад олон үлэг гүрвэлүүдийнхээс илүү урт, хөдөлгөөнт байснаараа ялгарч байсан” гэжээ.
Тус үлэг гүрвэл ойролцоогоор 150 сая жилийн өмнө, Юрын галавын үед амьдарч байсан бөгөөд том биетэй үлэг гүрвэлүүдийн хөл доогуур сэмхэн гүйж, хурдан хөдөлгөөнөөр аюулаас зайлсхийдэг байжээ. Энэ олдвор нь жижиг биетэй, хөдөлгөөн ихтэй үлэг гүрвэлүүд хэрхэн амьд үлддэг байсныг ойлгоход чухал түлхүүр болж байгаа аж.
Эх сурвалж: BBC