Сэлэнгэ Бодонс баг төвийн тоглогч А.Базаргүртэй гэрээгээ цуцалж байгаагаа цахим хуудсаараа зарлалаа. Гэрээ цуцлах болсон шалтгаанаа гэмт хэргийн шинжтэй гэрээний үүрэг зөрчсөн хэмээн тус тайлбарлаж байна.
Өнгөрсөн улиралд А.Базаргүртэй гурван жилийн 450 сая төгрөгийн гэрээ байгуулсанаа зарлаж байсан. Сенсацитай гэрээ байгуулж, улирлын турш сенсаци ихтэй байсан А.Базаргүр болон Сэлэнгэ Бодонс багын харилцаа энэ хүрээд дуусч байна.