3х3 сагсан бөмбөгийн ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэй шигшээ багуудын хэсгийн тоглолт өндөрлөсөн. Тэгвэл Монгол улсын шигшээ багийн тоглогч Д.Дэлгэрням хэсгийн тоглолтуудын дараах байдлаар бүх тоглогчдын жагсаалтын 9-р байр эрэмбэлэгдэж байна. Тэрээр нийт 26 оноо авсан юм.
