Монгол улсад болж буй 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх багууд өнөөдөр бүрэн тодорно. Монголын эмэгтэй баг “D” хэсэгт Бразил, Герман, Украины багуудыг дараалан хожиж хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан.
Өнөөдөр Монголын эмэгтэй баг “А” хэсгийн гуравдугаар байраар шалгарсан БНХАУ-ын багтай тоглоно. Аль хожсон баг нь шөвгийн наймд шалгарч маргааш АНУ-ын багтай тоглох юм.