Сербийн "парламентын ээлжит бус сонгууль явуулах"-ыг шаардсан жагсаал болжээ

Сербийн "парламентын ээлжит бус сонгууль явуулах"-ыг шаардсан жагсаал болжээ

Сербийн нийслэл Белград хотын төвд бямба гараг /2025.06.28/ орой олон мянган иргэн гудамжинд цуглан жагсч, парламентын ээлжит бус сонгууль явуулахыг шаарджээ. Жагсаал тайван эхэлсэн ч оройн цагаар жагсагчид болон цагдаагийн албан хаагчдын хооронд мөргөлдөөн үүсэж, зарим газарт эмх замбараагүй байдал өрнөсөн байна.

Жагсагчид парламентын бүрэн эрхээ уртасган ажиллаж буй эрх баригчдыг эсэргүүцэж, аль болох хурдан хугацаанд шинэ сонгууль явуулах ёстой гэж үзэж байгаа аж. Жагсагчид, “Ард түмний дуу хоолойг сонс!”, “Одоо сонгууль явуул!” гэх уриа лоозон барин Үндэсний Ассамблейн байр руугаа чиглэн жагссан байна.

Харин цагдаагийнхан парламентын байрыг хамгаалан, жагсагчдыг тараахыг оролдож, хэд хэдэн удаа хүч хэрэглэсэн талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлжээ.

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгдэлдээ жагсагчдын шаардлагыг эрс няцаан, "Парламентын сонгууль 2026 онд товлосон ёсоороо болно” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр, “Ардчилал гэдэг нь шаардлага тулгах биш, хууль дүрмийн дагуу явагдах үйл явц. 2026 оны сонгуулийг бид товлосон цагтаа зохион байгуулна” гэжээ.

Эх сурвалж: BBC