Канадын эрх баригчид улс төрийн тогтвортой байдалд заналхийлж болзошгүй “засгийн газрын эсрэг зэвсэгт бүлэглэл” байгуулж, зэвсэгт үйл ажиллагаа төлөвлөж байсан хэмээн сэжиглэгдэж байсан дөрвөн хүнийг баривчилжээ.
Эдгээр хүмүүсийн дотор Канадын Квебек мужийн 24 настай Марк-Аурел Чабот, 25 настай Рафаэль Лагасе, Нойвиллээс 24 настай Саймон Ангер-Одет болон 33 настай Мэттью Форбес нар багтаж байгаа аж.
Канадын хууль сахиулах байгууллагын мэдээлснээр тэднийг “терроризмын үйл ажиллагааг дэмжих тусгай үйлдэл” үйлдсэн, мөн засгийн газрын эсрэг хүч хэрэглэн газар нутгийг булаан авах оролдлого хийсэн гэж буруутгаж байгаа аж.
Гэмт хэргийн хуйвалдаанд оролцсон гэж сэжиглэгдэж буй Мэттью Форбес нь галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хадгалж байсан бөгөөд зарим зэвсэг нь Канадад ашиглахыг хориглосон төрлийнх байжээ. Уг бүлэглэл Квебек хотын нутаг дэвсгэрийг хүчээр булаан авч, тусгаар тогтнолын төлөө тэмцэх зорилготой байсан гэх таамаг дэвшүүлсэн ч тэдний тодорхой сэдлийг албан ёсоор зарлаагүй байгаа аж.
Эх сурвалж: BBC