АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, "В.Путинд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж", ОХУ-ын эсрэг шинэ хориг авч магадгүй гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, "В.Путинд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж", ОХУ-ын эсрэг шинэ хориг авч магадгүй гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мягмар гараг /2025.07.08/-т Цагаан ордонд болсон уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авч болзошгүй гэж мэдэгджээ.

Д.Трамп, “В.Путин дэмий юм их ярьж байна. Тэр маш сайхан хандаж байгаа ч энэ нь ямар ч утгагүй,” хэмээгээд Орос, Украины дайн хэт удаан үргэлжилж, амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ. Д.Трампын энэхүү мэдэгдэл нь түүний Оросын удирдагчтай харьцах өнгө аяс сүүлийн үед өөрчлөгдөж байгааг илтгэж байгаа аж. 

Энэ мэдэгдлийн үеэр сэтгүүлчид Д.Трампт хандан, Украинд илгээх зэвсгийг хэн хойшлуулсан талаар асуухад, “Би мэдэхгүй. Магадгүй та надад хэлж чадах уу” гэж хариулсан байна.

Пентагон өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, Ерөнхийлөгч Д.Трампын зааврын дагуу Украиныг Оросын халдлагаас хамгаалах нэмэлт хамгаалалтын зэвсэг нийлүүлнэ гэж мэдэгдсэн юм. Тус зэвсэглэлд Patriot агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан нэмэлт пуужин багтаж магадгүй байгаа аж

Эх сурвалж: BBC