ФОТО: Яргайтад түймэр гарч найман байшин шатжээ

ФОТО: Яргайтад түймэр гарч найман байшин шатжээ

Өнөөдөр өглөө /2020.04.07/ 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19  дүгээр хороо Яргайтын Богинын аманд түймэр гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын 41 албан хаагч шуурхай очин гал түймрийг унтраажээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч түймэрийг унтраасан байна.

Гал түймэрт дөрвөн га газар өртөж, найман байшин бүрэн шатжээ. Галын шалтгааныг хараахан тогтоогдоогүй байна.




Өнөөдөр луу өдөр

21 минутын өмнө