Б.Пүрэвдорж: Иргэдийн орлого буурсан энэ үед НӨАТ-ын 10 хувийн татварыг буулгах ёстой

 Б.Пүрэвдорж: Иргэдийн орлого буурсан энэ үед НӨАТ-ын 10 хувийн татварыг буулгах ёстой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2019 оны арванхоёрдугаар сард миний бие НӨАТ-ын 10 хувийн татварыг бууруулж, таван хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. НӨАТ-ын эцсийн татвар төлөгч нь иргэд байдаг. 10 хувийн татвар өнгөрсөн хугацаанд Монгол улсын эдийн засагт үр өгөөжөө өгсөн.  Уг татвар нь аж, ахуй нэгж, иргэдэд хүнд дарамт учруулдаг. Тиймээс өнөөдөр энэ татварыг бууруулж таван хувь болгох зайлшгүй шаардлага байна. Вирусийн тархалтаас урьдчилан сэргийлж буй энэ үед аж, ахуй нэгж, иргэдийн орлого буурч, хаалгаа барихад хүргэж байна.

Тиймээс уг татварыг буулгах зайлшгүй шаардлага байна. Ерөнхийлөгч Х.Баттулга миний энэ саналыг дэмжиж буйгаа өчигдөр мэдэгдсэн. Тэгэхээр миний өргөн барьсан хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлага байна. Өнөөдөр иргэд 100 мянган төгрөгөөр бараа авахдаа 103 мянган төгрөг төлж байгаа. Тэгэхээр иргэдийн орлого буурсан энэ үед уг хуулийг төслийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна. Улаанбаатартаас зайтай оршдог өндөр өртгийн бараа авдаг сумын иргэдэд энэ бодит хэмнэлт болно. Сумын төвд иргэд НӨАТ-ын баримт авдаггүй. Тиймээс тэр иргэдийн НӨАТ-ын татварыг таван хувь болгох шаардлага байна” гэсэн юм.