Импортын хүнсний ногооны гаалийн татварыг нэмэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Импортын хүнсний ногооны гаалийн татварыг нэмэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар импортын хүнсний ногооны гаалийн татварыг 30 хувьд хүргэх хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Дэлхий нийтэд 70-80 төрлийн химийн элементийг газар тариаланд ашигладгаас Монгол Улс 4-5-ийг нь л илрүүлэх боломжтой гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагынхан хэлдэг. Тодруулбал, хилийн боомтоор чанарын баталгаагүй, химийн хортой хүнсний ногоо орж ирдэг гэсэн үг. Тиймээс гаалийн албан татварыг нэмэх нь чанаргүй хүнсний бүтээгдэхүүн орж ирэхээс сэргийлэх алхам” гэлээ.

Монгол 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ хүнсний ногооны гаалийн албан татварын дээд хэмжээг 20 хувь байхаар тогтоосон байдаг. 

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн ОХУ импортын хүнсний ногооноос 40-50 хувь, БНХАУ 60 хүртэлх хувийн татвар авдаг байна.