Д.Нямхүү: Замын-үүдэд гарсан нэг сэжигтэй тохиолдолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй

Д.Нямхүү: Замын-үүдэд гарсан нэг сэжигтэй тохиолдолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

БНСАУ-д зорчсон таван иргэнээс коронавирус илэрсэн талаарх мэдээлэл худал болохыг ЭМЯ-наас мэдэгдлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдаж, эмчлэгдэж байна. Дөрөвдүгээр сарын 9-нд Монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Өчигдөр нийт 121 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Замын-үүдэд гарсан нэг сэжигтэй тохиолдол, Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн иргэний ойрийн хавьталд байсан хүмүүс, дөрөвдүгээр сарын 8-д Сөүлээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 83 хүн, тандалтын зорилгоор 30 хүнд тус тус хийсэн шинжилгээ багтана.

Зарим улсуудад төв цэвэрлэх байгууламжаас коронавирус илэрч буй тохиолдол гарсан. Манай улсын хувьд нэг номерийн цэвэрлэх байгууламж ажиллаж байгаа. Төв цэвэрлэх байгууламж механик, химийн болон бүх төрлийн биологийн гэсэн гурван чиглэлээр хаягдлаа цэвэрлэж нийтийн шингэн хог хаягдал руу нийлүүлдэг. Энэ бол зөвхөн коронагийн үед биш ер нь бусад халдварт өвчний нян вирус бүгд өтгөн, шингэнээр халдварладаг учраас цэвэрлэх байгууламж бол онцгой анхааралд  байдаг газар юм. " гэв.

 




Өнөөдөр туулай өдөр

15 минутын өмнө