БНСУ-д очсон манай улсын таван иргэнээс коронавирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл

БНСУ-д очсон манай улсын таван иргэнээс коронавирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл

БНСУ руу зорчсон Монгол Улсын таван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам албан ёсны цахим хаягаараа мэдэгдэл хийж ташаа мэдээлэл болохыг анхаарууллаа.

Түүнчлэн өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд коронавирусийн халдвар гараагүй бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 12 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Худал хуурмаг мэдээлэл тарааж иргэдийг айдаст хүйдэст автуулахгүй байхыг анхааруулъя. Энэ нь дархлаа сулруулах уршигтай хэмээн нийтэлжээ.