Д.Нямхүү: Эмчлэгдэж буй иргэдийн биеийн байдал тогтвортой байна

Д.Нямхүү: Эмчлэгдэж буй иргэдийн биеийн байдал тогтвортой байна

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийж байна.

Хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тойм мэдээллийг танилцууллаа. 

Тэрбээр “Манай орны хувьд өнөөдрийн байдлаар 1672 хүн ажиглалтад байгаа. Эдгээр хүмүүс биеийн байдал хэвийн. 24 цагийн шуурхай 119 дугаартай утсанд 396 дуудлага ирсэн 70 орчим хувь нь Сонгдо эмнэлэгийн талаар ирсэн. Тус эмнэлэгт байсан 300 гаруй иргэнийг тусгаарласан. Сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр иргэнийг тусгаарласан уургийн эмчилгээ хийж байна” гэлээ.

Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 14-нд Сонгдо эмнэлэгт илэрсэн хоёр сэжигтэй тохиолдлын шинжилгээны хариу сөрөг гарсан. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан 245 хүний биеийн байдал тогтвортой байна. Өчигдөр нийт 30 хүнд шинжилгээ хийсэн. Мөн Дундговь аймгаас ирсэн таван сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй" гэв.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: