Шатахууны хямдарсан үнэ тавдугаар сард "хадгалагдана"

Шатахууны хямдарсан үнэ тавдугаар сард "хадгалагдана"

Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ буурсантай холбогдуулан дөрөвдүгээр сарын 13-наас шатахууны үнийг 250-300 төгрөгөөр буулгаж эхэлсэн. Улаанбаатар хотын бүх ШТС шатахууны үнээ буулгасан бол орон нутгийн зарим ШТС өнөөдөртөө багтаан үнээ буулгаж дуусах юм байна.

Түүнчлэн өчигдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 86, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 36, ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.

Энэ талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “шатахууны хямдарсан үнэ тавдугаар сард хадгалагдана гэж үзэж байгаа” гэлээ. Мөн цаашид шатахууны үнэ ямар байх нь ОПЕК-ийн орнуудын олборлолтоо бууруулах эсэхээс хамаарна гэлээ. Урьдчилсан байдлаар баррель нефтийг 9.5 сая тонноор бууруулахаар ярьж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй байгаа юм байна.