Саун, фитнесс, амралтын газруудыг нээх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгчээ

Саун, фитнесс, амралтын газруудыг нээх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгчээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж манай улс онцгой дэглэм тогтоож, хөл хорио тогтоогоод гурван сар гаруй болж байна. Энэ хүрээнд Их сургууль, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ оны есдүгээр сарыг хүртэл үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “амралтын газруудыг өнөөдрөөс нээх, саун, фитнессын газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж, журам гаргаад шат дараатай нээх” чиглэлийг өгчээ. Энэ тухай Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга н.Ганзориг мэдээлсэн байна.