Д.Нямхүү: Коронавирусын 31 дэхь тохиолдол бүртгэгдлээ

Д.Нямхүү: Коронавирусын 31 дэхь тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусын цар тахалтай холбоотой цаг үеийн байдлаар мэдээлэл хийж байна. Дэлхий даяар тархалт өндөр байгаа орнуудад коронавирусын шинэ тохиолдол, нас баралт буурах хандлага ажиглагдаж байна.  Манай улсад өнөөдрийн байдлаар 1669 хүн тусгаарлах байранд байна. Үүнээс 33 жирэмсэн эмэгтэй, 30 хүүхэд байгаа юм. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 15-нд улс орон даяар сэжигтэй тохиодол илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д 84 хүнд шинжилгээ хийсэн.  ОХУ-с ирсэн "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 хүнд давтан шинжилгээ хийхэд  нэг хүний хариу эерэг гарсан. Ингэснээр манай улсад 31 дэхь тохиолдол бүртгэгдлээ.

Мөн Сонгдо эмнэлэгт илэрсэн хоёр сэжигтэй тохиолдолд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг биет илрээгүй. Энэ нь тэр хоёр иргэн коронавирусээр өвчлөөгүй гэсэн үг. Харин эдгээд гарсан таван хүнд эсрэг биет илэрсэн" гэв.