Амралт, фитнесс, сауны ажиллах журмыг боловсруулж, УОК-т таницуулна

Амралт, фитнесс, сауны ажиллах журмыг боловсруулж, УОК-т таницуулна

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд иргэдийг олноор цугларч эрсдэл  үүсэхээс сэргийлж амралтын газруудыг ажилуулах болон саун, фитнесийн үйл ажиллагааг  ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, журам гаргаад шат дараатай нээх болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлсэн.

Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд нийслэлийн Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, зарим амралтын газар, фитнесс заал, сауны үйл ажиллагааг шат дараатайгаар нээх асуудлаар хэлэлцэж, санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан  “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж ажиллахын зэрэгцээгээр Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд НОК-ын шуурхай ажлын хэсгийн гишүүд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа амралт, фитнесс, сауны үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжийн  төсөлд тухайн аж ахуйн нэгжүүдэд тодорхой үүрэг хүлээлгэх тухай заалт, ажиллах орчин нөхцлийн талаарх түр журамд тусгах саналаа нэгтгэж өгөх, нэгтгэсэн саналыг боловсруулж, Улсын онцгой комиссын Шуурхай штабд танилцуулах”-ыг үүрэг болголоо.