ВИДЕО: МАН сонгуульд оролцох батламжаа гардан авлаа

ВИДЕО: МАН сонгуульд оролцох батламжаа гардан авлаа

Өнөөдөр сонгуульд оролцох нам, эвслүүдэд Сонгуулийн ерөнхий хорооноос батламж гардууллаа.

Өчигдөр Ардчилсан нам тэргүүтэй намуудад батламжийг нь гардуулсан бол өнөөдөр МАН, Эх орончдын намд батламжийг нь гардууллаа.

Эх орон намын дарга Д.Эрдэнэбат батламжийг гардан авч “2020 оны УИХ-ын сонгуульд манай нам нэр цэвэр, боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэлээ.

Харин МАН-ын батламжийг УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй төлөөлөл хүлээн авч “Улс төрийн ууган намынхаа хувьд ирэх сонгуульд хариуцлагатай оролцоно. Манай нам иргэдээ ажилтай орлоготой байлгах, орон сууцанд оруулах, дундаж давхаргыг нэмэгдүүлэх чиглэлд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Үеийн үед ачааны хүндийг МАН үүрч ирсэн” хэмээн онцоллоо.