Нийслэлд амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийслэлд амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор махнын өргөтгөсөн худалдааг 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулна. Тодруулбал Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 24 байршлын гадна талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 10:00-19:00 цагийн хооронд хонины мах 6500 төгрөг, ямааны мах 6000 төгрөгөөр худалдах юм.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршил

 

“Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотын Ажлын хэсэг, Нийслэлийн Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс тус тус хамтран зохион байгуулж, ажиллах юм.