ЦАГДААГИЙН БИЕД ХАЛДСАН ЖОЛООЧ: Болчимгүй муухай ааш гаргаж харьцсандаа уучлалт гуйж байна

ЦАГДААГИЙН БИЕД ХАЛДСАН ЖОЛООЧ: Болчимгүй муухай ааш гаргаж харьцсандаа уучлалт гуйж байна

Замын хөдөлгөөний дүрэм зөрчин урсгал сөрөн улмаар цагдаагийн албан хаагчийн шаардлагыг хүлээж авалгүй биед нь халдсан /алгадсан/ жолооч /эмэгтэй/-ийн бичлэг олон нийтийн цахим сүлжээнд түгээд байна. 

Уг үйл явдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэтбатаас тодруулахад “Тухайн иргэний замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, урсгал сөрсөн хэрэгт торгууль ногдуулсан. Харин цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлээгүй биед халдсан хэргийг тусад нь нээж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” гэсэн хариуг өгсөн билээ. 

Тэгвэл урсгал сөрж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэнийг Тээврийн цагдаагийн албанаас дуудаж, байцаалт мэдүүлэг авсан байна. 

Тэрбээр энэ үеэр " Би өнөө өглөө таван шарын уулзварт замын хөдөлгөөнд оролцож байх үед түгжрэл их байсан учраас эмнэлэгт хүнд хоол хүргэхийн тулд яарч яваад урсгал сөрсөн. Энэ үеэр намайг цагдаа зогсооход их бухимдалтай явж байсан болохоор үл ойлголцож маргаан үүссэн. Тухайн үед юу болсныг ч сайн санахгүй байна. Цагдаагаасаа болчимгүй муухай ааш гаргасанд уучлалт хүсмээр байна. Цаашдаа иргэдээ хандаж хэлэхэд замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, цагдаа нараа хүндэлж харьцаж байгаарай" гэв.

Тус иргэнийг 50 мянган төгрөгөөр торгож, гурван сар жолоо барих эрхийг хассан байна.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө