ШУУРХАЙ: Ховдод тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын түргэвчилсэн оношилгооны хариу ЭЕРЭГ гарчээ

ШУУРХАЙ: Ховдод тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын түргэвчилсэн оношилгооны хариу ЭЕРЭГ гарчээ

Иргэн Д нь Бельги улсаас 2020.03.08-ны өдөр Монгол улсад ирсэн.

Д нь 2020.03.29 нд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, буцаж Ховдоос 2020.04.12 нд автобусаар Улаанбаатар хотруу явсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй байна.

Одоо ХӨСҮТ-д сэжигтэйгээр тусгаарлагдан 2020.05.01 нд түргэвчилсэн шинжилгээгээр коронавирус эерэг(+) гарч, Одоо нарийвчилсан шинжилгээ (PCR) хийгдэж байна.

Түргэвчилсэн тестээр онош тавихгүй, хуурамч эерэг, сөрөг гарах магадлалтай тул PCR хариу оношийг батална.

Иймд 2020.05.01-ний 23:00 цагаас аймгийн онцгой комисс хуралдлаа. Онцгой комиссын хурлын шийдвэрээр:

-4 чиглэлд постууд гарч Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хаажээ.

-Ард иргэдээ халдвараас сэргийлж амны хаалтаа зүүж, гараа маш сайн угааж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, хүүхэд багачуудыг гадаа тоглуулахгүй байх, бүлээн шингэн юм уух гэх мэт kоронавируст халдвар COVID-19 болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг анхааруулж байна. Холбогдох мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэх юм байна. 

Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штаб