Д.Нямхүү: БНСУ-аас транзит нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ

Д.Нямхүү: БНСУ-аас транзит нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цартахалтай холбоотой цаг үеийн талаар ээлжит мэдээллээ хйиж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Дөрөвдүгээр сарын 30-нд нийт 350 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрлээ. Энэ нь БНСУ-с тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэн юм. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн нийт дөрвөн лабараторид дээрх шинжилгээнүүдийг хийсэн.

Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэсэн ташаа мэдээлэл гарсан. 11 цагаас баталгаатай мэдээллээ хувцаалцаж байгаа.

Коронавирусийн эсрэг бие үүссэн. Энэ нь хөнгөн маягаар тусаад эдгэсэн гэсэн тэмдгээ тавиад орхиод явсныг коронавирус илэрчихлээ гээд хүмүүсийг амраасангүй. Үүнийг энгийнээр тайлбарлавал вирус одоо байхгүй буюу эсрэг биеэ үлдээгээд явчихдаг юм.  Ойрын 15 хүний шинжилгээг маш шуурхай хийхэд сөрөг гарсан. Бельгиэс ирээд 50 гаруй хоносон. Энэ бол шинж тэмдэг илрэх хугацаа юм. Тайван байцгаа, та бүхэн маргаашийн амралтын өдрүүдээ тайван өнгөрөөгөөрэй.  

Худал мэдээллийг бие биедээ, өгсөн хүмүүсийг илрүүл.

Франц иргэн өнөөдөр өглөө нутаг руугаа явлаа. Би өөрөө гаргаж өгсөн. Чинбаяр ахлагчтай хамт олонд талархал илэрхийлсэн. Та бүхний ачаар эрүүл саруул боллоо. Маш их баярлалаа. Монгол Улсаас вирусгүй болоод буцаж байгааг баталгаажуулаад ХӨСҮТ-ийн захиралтай бээлийгээ тайлаад гар барилаа, маскаа тайлаад тэврэлдлээ" гэв.