Иргэд нь "улаан" гараараа гал унтрааж, гишүүд нь шагнал гардуулж "шоудсан уу"

Иргэд нь "улаан" гараараа гал унтрааж, гишүүд нь шагнал гардуулж "шоудсан уу"

Өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын 5-р баг, аймгийн төвөөс зүүн тийш 10 км зайд байх “Онгоны ам” хэмээх газар ойн түймэр гарсан. Уг галыг унтраах, цурманд оруулах ажлыг өнөөдөр ч идэвхтэй өрнүүлж байгаа юм. 

Дээрхээс гадна тус аймгийн Булган, Чулуут суманд ойн түймэр гараад байна. Уг галыг унтраахад иргэд өөрсдийн боломжоор тусалж, ус зөөх, хоол цай дөхүүлэх, шаардлагатай багаж техник хандивлах зэргэр дор бүрнээ ажиллаж байгаа юм. 

Гэтэл тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нь гал унтраахад өөрсдийн зүгээс огт тусалж дэмжээгүй мөртлөөө "Сайн малчин" шагналыг гардуулан хөдөө, орон нутгаар зугаалж явааг нутгийнхан шүүмжилж байна. 

Гал унтраахад олон сая төгрөг шаардлагатай байгаа аж. Тиймээс хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр гаргаж өгөх ажлыг ядаж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нарыг зохицуулахыг нутгийн иргэд шаардаж байгаа аж.