Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт есөн хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсний нэг нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв.
Уг төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар болон 41 гишүүн хамтран өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр байсан юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргалаа.