С.Амарсайхан: Баар, цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байна

С.Амарсайхан: Баар, цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байна

 Нийслэлийн онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар баар, караоке нээсэнтэй холбогдуулан гарсан асуудлыг Хотын даргад танилцуулав. 

Хотын дарга Б.Амарсайхан "Бид баар, караоке нээхдээ холбогдох газрууд хяналт тавьж ажиллана. ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж ажиллахыг мөрдүүлнэ гэж захирамж гаргасан. Нэг ч гэсэн ААН үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, нэг ч гэсэн хүн ажилдаа орж өрх гэрээ тэжээхэд дэмтэй гэсэн үүднээс нээх захирамж гаргасан. Өмнө нь фитнес, халуун ус, амралтын газруудыг гээд нээсэн. Эдгээр газрууд заавар, зөвлөмжөө сайн дагаж байгаа тул одоогоор асуудал гараагүй байна гэж итгэж байна. Сургалтын төвүүдийг нээх, хаах эсэхийг Нийслэлээс шийдэхгүй. Бид нээх саналаа УОК-т хүргүүлсэн байгаа. 

Ресторанууд 22.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Харин шөнийн цэнгээний газар, бааруудад нэг ч гэсэн хүн ажил орлоготой байг гээд ААН-үүд боломж олгосон ч харамсалтай нь ААН-үүд өөрсдөө дүрэм журмаа дагаж мөрдсөнгүй. ААН-үүд өөрсдөө бэлэн биш байгаа юм байна. 

Хэзээ ямар түвшинд, хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх, халдвар өвчин хэзээ намжих эсэхийг харж байж баар цэнгээний газруудыг нээх асуудлыг ярих хэрэгтэй юм байна. Тиймээс эдгээр газруудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байна" гэлээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 




“BONUS BOOST” BSB-д

7 цагийн өмнө