УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Дарханы замд хурд хэтрүүлсэн гэх үндэслэлээр цагдаад өгчээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Дарханы замд хурд хэтрүүлсэн гэх үндэслэлээр цагдаад өгчээ

"Хэвтүүл" хөдөлгөөнөөс Дарханы замд эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Тэгвэл тус хөдөлгөөнийхөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Дарханы замд хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж үзэн Тээврийн цагдаагийн албанд шалгуулахаар өгсөн байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нь өнгөрсөн сарын 25-ны өдөр өөрийн цахим хуудаснаа "Дархан руу гурван цаг явж хүрсэн" гэж ярьсан бичлэгээ тавьсан. Гэтэл Дарханы замд 50 км цагаас илүү хурдтай явж болохгүй гэдэг тэмдэг, тэмдэглэгээ, дүрэмтэй аж. Учир нь тус зам одоо ч засвартай байгаа юм.  Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзээд цагдаад хандсан ч харъяаллын дагуу гомдлыг Дархан-Уул аймгийн замын цагдаагийн газар руу шилжүүлсэн байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: