ВИДЕО: Согтуугаар долоон автомашин мөргөсөн этгээдийн хэргийг шалгаж байна

ВИДЕО: Согтуугаар долоон автомашин мөргөсөн этгээдийн хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2026.06.05/  08:00 цагийн орчимд “байрны гадна зогсож байсан автомашинуудыг мөргөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Толруулбал, Баянзүрх дүүргийн нэг дүгээр хороо, 16 дугаар байрны автомашины зогсоолын талбайд “Toyota Prius” маркийн автомашины жолооч Б /эрэгтэй/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, нийт 7 автомашиныг мөргөсөн болохыг тогтоосон байна. Уг этгээдийг саатуулан, Тээврийн цагдаагийн албаны Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ВИДЕО: