Завхан аймгийн Засаг даргын 2026 оны А/258 тоот захирамжаар томилогдсон “Аймгийн хэмжээнд уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулах” ажлын хэсэг 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдөр Алдархаан суманд ажиллалаа.
Байгаль орчны газрын дарга, ажлын хэсгийн ахлагч Ц.Улам-Оргихоор ахлуулсан ажлын хэсэг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Үнэт Аз" ХХК-ийн үйл ажиллагаа, байгаль орчны менежментийн хэрэгжилт, хөдөлмөрийн болон орчны аюулгүй байдлын нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар үүрэг чиглэл өгч, зөвлөмж хүргүүлэв.