Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй,  нэр хаяггүй эмийг хилээр оруулан ирж, зарсан гэх Н.Ератыг маргааш шүүнэ

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, нэр хаяггүй эмийг хилээр оруулан ирж, зарсан гэх Н.Ератыг маргааш шүүнэ

"Допингийн хэрэг"-ээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Ц.Хосбаярт торгох ял оноож, Монгол Улсын рекорд эзэмшигч, Дэлхийн цомын аварга Н.Ератад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийг шүүх маргааш буюу зургаадугаар сарын 08-ны өдөр хэлэлцэхээр товлосон байна. 

Дэлхийн цомын аварга Н.Ератыг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "Danomed" гэх бичиглэлтэй, 74 ширхэгтэй эм болон нэр хаяггүй эмийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр 500 мянган төгрөгөөр бусдад худалдсан гэх хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.14-ийн хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг юм.