Прокурор асан Э.Амарбат нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр товложээ

Прокурор асан Э.Амарбат нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр товложээ

Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарт холбогдох авлигын хэргийг шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шийдвэрээ гаргасан байдаг. 

Ингэхдээ,

  • Э.Амарбатыг  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 төгрөгөөр торгох ял
  • харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял
  • өмгөөлөгч П.Одонтунгалагт Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оноосон байдаг. 

Тэгвэл тус хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх энэ сарын 08-ны өдөр хэлэлцэхээр товлосон байна. Бид уг шүүх хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.