Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай 3 дугаар баг "Баян мандах уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр /2026.06.07/ 17:40 цагт бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид ХЦ-ийн 0198 дугаар ангийн 2 дугаар заставын нийт 16 хүн, 3 автомашинтай хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, өнөө өглөө /2026.06.08/ 06:50 цагт цурамд оруулж, 07:05 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 2500 га талбай өртөж шатсан гэдгийг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.