Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзоригийг чөлөөлж түүний оронд НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаярыг томилсон байна.
Тэрбээр Зэвсэгт хүчний 150-р анги салаан захирагч, "Амин-Од" ХХК-ийн захирал, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Аж ахуйн тасгийн дарга, Баянгол дүүргийн ХХҮХ, ЗХА-ны ахлах мэргэжилтэн, "Монголын цахилгаан холбоо"-ны хүний нөөцийн мэргэжилтэн, "Дэвжих эрдэнэ" ХХК-ийн гүйцэтгэх захирал, Баянгол дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга, "ОСНААУГ" ОНӨААТҮГ-ын даргыг албан тушаалыг хашиж байжээ. Мөн 2024 оноос хойш Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа нэгэн аж.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр өнөөдөр Улаанбаатар хотын ус, дулаан, цахилгаан, мэдээлэл холбоо, авто зам, замын хөдөлгөөн, үерийн далангийн ашиглалт хариуцсан байгууллагуудын удирдлагуудтай уулзсан байна.