“Улаанбаатар Амазонс” баг “FIBA 3x3 Vienna Women's Series”-ийн хоёрдугаар байрт шалгарчээ

“Улаанбаатар Амазонс” баг “FIBA 3x3 Vienna Women's Series”-ийн хоёрдугаар байрт шалгарчээ

Сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн “FIBA 3x3 Vienna Women's Series” тэмцээн Австрийн Вена хотод боллоо.

Дэлхийн 12 орны шилдэг 12 баг оролцсон энэхүү тэмцээнд манай улсаас “Улаанбаатар Амазонс” өрсөлдөж хоёрдугаар байр эзлэв. О.Хулан, Б.Ариунцэцэг, Амари Робинсон, Труонг Тао нарын бүрэлдэхүүнтэй оролцжээ.