Нийслэлийн төв талбайн эвдэрч, хагарсан хавтанг шинэчлэх, ногоон байгууламжийн ажлыг 10 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо

Нийслэлийн төв талбайн эвдэрч, хагарсан хавтанг шинэчлэх, ногоон байгууламжийн ажлыг 10 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нийслэлийн төв талбайн эвдэрч, хагарсан хавтанг шинэчлэх, ногоон байгууламжийн ажлыг 10 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Тэрбээр “Нийслэл хотын төв талбай ийм байж болохгүй. Иргэдийн шүүмжлэл дагуулахаас аргагүй. Тиймээс наадмаас өмнө эдгээр эвдрэлийг засаж, ногоон байгууламжийг сайжруулах шаарлагатай” гэв.