Модны цагаан хөвөн энэ сарын 30 хүртэл унах төлөвтэй байна

Модны цагаан хөвөн энэ сарын 30 хүртэл унах төлөвтэй байна

Улаанбаатар хотод зургаадугаар сараас эхлэн улиас модны унгирал буюу цагаан хөвөн унаж эхэлдэг. Ингэхдээ эм улиасны унгарил унах нь 14 орчим хоног бөгөөд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Улиас модны үр боловсорч, агаарт цагаан хөвөн тархдаг бөгөөд үүнийг унгирал гэж нэрлэдэг. Модны цагаан хөвөн буюу унгирал нь ямар нэгэн харшил үүсгэдэггүй байна. Харин хуурайшсан улиасны хөвөн амархан шатдаг тул ил задгай гал гаргахгүй, тамхины иш, чүдэнзийг ил задгай хаяхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.