Иргэн О: Амийг минь аварсан залуустай уулзмаар байна

Иргэн О: Амийг минь аварсан залуустай уулзмаар байна

Өнгөрсөн Баасан гарагт буюу тавдугаар сарын 1-нд 10-р хороололын Тэмүүлэл хотхонд гал гарч, нэгэн иргэнийг хөршүүд нь аварсан талаарх мэдээлэл цахим орчинд гарсан.

Гал гарсан айлд 60 орчим настай иргэн байсан бөгөөд тэрээр гэрээсээ гарах боломжгүй нөхцөлд байсныг бичлэгээс харж болно.

Тиймээс хэсэг залуус нэгдэн 60 орчим настай иргэн О-г цонхоор нь гаргаж амь насыг нь аварсан байдаг. Харин галын шалтгааныг өнөөдрийн байдлаар эцэслэн тогтоогоогүй байгаа ажээ.

Иргэн О хэвлэлд өгсөн тайлбартаа "Тухайн үед миний хүүхдүүдийн үеийн 20-30 залуу нэгдэн миний амь насыг аварсан. Хүүхдээс минь ялгаагүй сэтгэл гарган аварсанд маш их баярлаж байна.Тэдний ачийг үүрд мартахгүй. Би хөлөндөө гурван оёо тавиулсан, гэхдээ одоогоор биеийн байдал сайн байгаа. Ийм хүнд нөхцөл ингэж чирэгдэл учруулсандаа харамсаж байна. Монголчууд маань ингэж мундаг нэгдэж байхад удахгүй сайхан цаг ирэх байх. Миний амь насыг аварсан залуустайгаа эргээд уулзмаар байна. Хэлэх үг олдохгүй маш их баярлаж байна. Бүгдэд нь Богд уул шигээ өндөр, Болор таваг шиг тунгалаг явахыг хүсч байна" гэжээ.