Д.Нямхүү: Өмнөговь аймагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Д.Нямхүү: Өмнөговь аймагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цартахалтай холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна.

Монголд сүүлийн 24 цагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Энэ иргэнд тандалт судалгаа хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өнөөдөр Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. 

Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 57 хүний шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирус илрээгүй. Мөн Сэлбэд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьцыг ирүүлж байна.

Өнөөдрийн байдлааор ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна" гэв.