Ч.Хүрэлбаатар: Манай улс Европын холбооны хар жагсаалтад орсон гэх мэдээллийг нягталж байна

Ч.Хүрэлбаатар: Манай улс Европын холбооны хар жагсаалтад орсон гэх мэдээллийг нягталж байна

Европын Комисс хууль бус мөнгө угаах эрсдэлтэй орнуудын эсрэг авах арга хэмжээгээ чангатгаж, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх шинэ байгууллага бий болгохоор төлөвлөж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ройтерс агентлагийн мэдээлснээр ирэх пүрэв гарагт зарлахаар төлөвлөж байгаа нэг баримт бичигт Монгол улсыг “Европын Холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй” орнуудын хар жагсаалтад нэмэхээр болсныг мэдээлсэн юм.

Хар жагсаалтад орсон улс орнуудын компаниуд Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болдог юм. 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ талаар бидэнд мэдээлэл байгаа. Тийм асуудал яригдаж байгаа ч бидэнд албан ёсоор мэдээлэл алга, мэдээллийг нягталж байна гэсэн хариу өгсөн. Монгол Улс саарал жагсаалтад орсон явж байгаа" гэсэн юм.