Гадаад байгаа иргэддээ зориулан "Shuurkhai 119" мобайл аппликэйшн бүтээжээ

Гадаад байгаа иргэддээ зориулан "Shuurkhai 119" мобайл аппликэйшн бүтээжээ

ЭМЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утас ажиллуулж буй.  Энэ удаад гадаадад байгаа иргэддээ зориулан "Shuurkhai 119" мобайл аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлжээ.

Энэхүү аппликэйшнийг харилцаа холбооны салбарын "КоллПро" компани нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжүүлэн хүргэж байна.

Дэлхийн хаанаас ч 24 цагийн туршид 119 утсанд үнэ төлбөргүй холбогдох боломжтой юм. Мөн нууцлалын өндөр зэрэглэлтэй тул гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэд нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах боломж нээгдэж байна.