Улсын наадам дөхсөн энэ үед бэлтгэл хийсэн бөхийн галууд сорилго наадмаа хийж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр "Хан Хэнтий аварга” дэвжээний галын наадмын сорилго барилдаан өнөөдөр /2026.06.29/ Ар гүнтэд зохион байгуулагдахаар болжээ. Сонирхуулахад, Өвөрхангай аймгийн бөхийн дэвжээний сорилго наадамд Улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэсэн бол Завхан аймгийн бөхийн дэвжээний сорилго наадамд улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Улсын начин Б.Бадамсүрэн үзүүрлэжээ.
