Дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний нэмэлт 70 мянган төгрөгийг олгож эхэллээ

Дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний нэмэлт 70 мянган төгрөгийг олгож эхэллээ

Засгийн газраас коронавирусийн улмаас эдийн засгийг дэмжиж, иргэдийн амьжиргааг тэтгэх зорилгоор гаргасан шийдвэрүүдийг өнөөдөр Ерөнхий сайд болон танхимын сайд нар танилцууллаа.

Энэ үеэр 0-18 насны хүүхдийн сар бүр авдаг мөнгөн тэтгэмжийн хэмжээг дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг болгох шийдвэрийг гаргасан.

Дөрөвдүгээр сарын мөнгөнөөс олгогдоогүй үлдсэн 70 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.