Монгол тарваганы тоо толгойг өсгөх, хамгаалах зорилгоор сэргээн нутагшуулах ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түвшинширээ сумдад 50 гаруй бодгалийг шинээр нутагшуулжээ.
Тодруулбал, Эрдэнэцагаан сумын Зотол хан уулын ар хормойд 28, Түвшинширээ сумын нутагт мөн 20 гаруй Монгол тарвагыг нийгмийн хариуцлагын хүрээнд зэрлэг амьтан хамгаалал биологийн чиглэлээр мэргэшсэн компаниуд тухайн сумын ЗДТГ-тай хамтран гүйцэтгэжээ. Мөн энэ нь байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, зэрлэг ан амьтдын тархац, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй үр дүнтэй ажил гэдгийг аймгийн Байгаль орчны газраас онцолжээ.