Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез Монгол Улсад айлчилна

Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез 2026 оны 7 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Гватемал Улс төдийгүй Төв Америкийн бүс нутгийн орнуудаас Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хэрэгжиж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Гватемал Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа мөн онцлог юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, түүний дотор эдийн засаг, аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал солилцоно.