Д.Дамба-Очир тойроггүй үлдэж, Дундговьд Сү.Батболдод дэвших үү

Д.Дамба-Очир тойроггүй үлдэж, Дундговьд Сү.Батболдод дэвших үү

Дундговийг тойглож, усалж ирсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын төлөвлөгөө нурж тойроггүй болж гэх мэдээлэл байна. 

Түүний хувьд 2016 оны сонгуульд Эрдэнэтэд нэр дэвшиж ялалт байгуулсан. Харин 2020 онд эцэг, эхийнхээ төрсөн нутаг Дундговьд нэр дэвшихээр бэлтгэж байлаа. Гэвч нам нь түүнийг шахаж тойргийг нь Сү.Батболдод өгөхөөр болсон гэх сураг сонсогдов.

Ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрээр өнгөрөгч сонгуулиар Сүхбаатар дүүргээс сонгогдсон.  Харин энэ жил ээжийнхээ нутгийг бараадаж, Дундговьт өрсөлдөхөөр бэлтгэж базааж эхэлжээ. Үлдсэн нэг мандатын хувьд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн нэр яригдаж байгаа.  Тэрээр эмэгтэйчүүдийн квотын дагуу сонгуульд өрсөлдөнө. Тэгэхээр яалт ч үгүй Д.Дамба-Очирын хувьд энэ жил тойроггүй үлдэж буй бололтой.

Д.Дамба-Очирын хувьд ЖДҮХС-аас зээл авсан хэрэгт нэр холбогдсон. Хэрэг нь прокурорт хянагдаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирнэ гэх мэдээлэл гарсан билээ.  




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө