401-р ангид хоригдож байгаад оргосон ялтанг эрэн хайсаар байна

401-р ангид хоригдож байгаад оргосон ялтанг эрэн хайсаар байна

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 401-р ангид хоригдож байсан ялтан өнгөрсөн сарын 27-ны өдөр оргосон.  Тэрбээр долоо хоногт гурван удаа бөөрний аппаратад ордог байсан гэх бөгөөд Хан-Уул дүүрэгт байрлах нэгэн хувийн эмнэлэгт эмчилгээнд орох үеэрээ оргосон аж.

Эмчилгээгээ хаяж оргосон түүнийг цагдаагийн байгууллагаас диализын аппаратаар үйлчилдэг хувийн эмнэлгүүд болон бусад сувгаар эрэн сурвалжилсаар байна. 

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад “Эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс тодорхой мэдээлэлгүй байна” гэсэн хариуг өгч байсан. 

Тэгвэл түүнийг өнөөдөр ч олоогүй байна. Оргодол О нь 29 настай 5.5 жилийн ялтай байснаас нэг жилийг нь эдлээд байсан юм. 




Өнөөдөр үхэр өдөр

52 минутын өмнө