Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөнийг томиллоо

Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөнийг томиллоо

Чуулганы хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 74.5 хувийн саналаар дэмжлээ. О.Эрдэмбилэг нь өөр албан тушаалд томилогдож байгаа аж. 

Харин түүний оронд УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөнийг тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг санал хураалтад оролцсон гишүүдийн 76 хувь нь дэмжив. 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.ДӨЛГӨӨН

Боловсролын байдал:

-2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр

-2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр

Ажилласан байдал:

-2008-2016 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч

-2015-2016 онд Люксембургийн  “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан

-2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал

-2018-2020 онд Төрийн Банкны Гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан. 




“BONUS BOOST” BSB-д

6 цагийн өмнө