Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрт “Алтан нар” одон гардууллаа

Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрт “Алтан нар” одон гардууллаа

Дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг Монголын паралимпын хороо /МПХ/-ны тэргүүн дээд “Алтан нар” одонгоор өнөөдөр шагналаа. 

МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах, спортоор хичээллэх ажлыг бид хийдэг ч бидний огт хийж чаддаггүй харилцан ойлголцох, хамгийн чухал ажилд сэтгэл зүрхээ зориулж байгаад нь талархал илэрхийлж, МПХ-ны тэргүүн дээд шагналаа гардуулж байна” гэв.

Шагнал гардуулахад Ерөнхийлөгч Д.Нямхүү, Азийн паралимпын хорооны Спорт ба эмэгтэйчүүд комиссын гишүүн Н.Оюунбат болон  МПХ-ны дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нар оролцов.