Н.Номтойбаярыг онцгой дэглэмийн үеийн хаалттай бүсэд нэврүүлжээ

2020-05-07 15:49

Н.Номтойбаярыг онцгой дэглэмийн үеийн хаалттай бүсэд нэврүүлжээ

УИХ гишүүн асан Н.Номтойбаярыг Нийслэлд тогтоогоод буй хөл хорионы бүсээр нэвтрүүлжээ. 

Тэрээр эн талаар өөрийн твиттер хуудастаа жиргэсэн байна.

2020-05-07 15:31

Н.Номтойбаяр: Онцгой дэглэмийн хаалтны араас Ц.Нямдоржийн цагдаа дуудаж байна

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан. Иймд түүнийг албанд ирүүлэх захирамжийг гардуулахаар дуудахад түүнийг ирэхгүй байгаа гэсэн тайлбарыг албанаас өгч байгаа юм.

Ингээд түүнийг албадан ирүүлэх захирамжийг шүүхэд хүргүүлсэн байна. Учир нь түүнд яллах дүгнэлтийг гардуулахаар удаа дараа дуудахад ирээгүй тул ийм арга хэмжээ авхуулахаар болсон гэж буй.

Тэгвэл Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудастаа “Онцгой дэглэмийн хаалтны араас Нямдоржын цагдаа дуудаж бн. Өөрөө гүйгээд хүрээд ирлээ. Улстөр орсон цагт хууль ч хамаагүй, онцгой дэглэмийн хаалт ч хамаагүй юм шиг бн. Маргааш өөрөө очъё гэж байхад... Гэхдээ шүүх шудрага байна гэдэгт горьдсоор...” гэжээ.