Прокурорын байгууллага энэ сарын 03-07-ны хооронд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,778 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Тухайлбал, Б.Ц нь нэр бүхий 57 хохирогчтой "Баганат өргөө" хотхоны байруудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 6,5 тэрбум төгрөгийг “Гео Канон төв” ХХК-ийн хаан банкны тоот дансаар болон бартераар бусад эд хөрөнгөөр тооцон авч, гэрээгээр халхавчлан, бусдыг хуурч, нийт 6,5 тэрбум төгрөгийн хохирол учруулан залилжээ. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт (Залилах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.