Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100 мянган төгрөг өрхийн амьжиргааны түвшин, орлого, хэрэглээ болон хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох үндэсний хэмжээний судалгааг IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэж байна.
Улаанбаатар хот болон бүс нутгийг төлөөлөх найман аймгийн 31 сумын хоёр мянган өрхийг хамруулахаар төлөвлөжээ. Судалгаа хийснээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийн бодит нөлөөг үнэлж цаашдын бодлого, хөтөлбөрийг боловсруулах нотолгоо, мэдээллийг цуглуулах юм.
Монгол Улсад 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Дэлхийн хэмжээнд хүүхэд бүрд ялгаваргүйгээр мөнгөн тэтгэмж олгодог 23 улсын нэг нь Монгол Улс бөгөөд хүүхдийн мөнгө нь өрхийн орлогыг дэмжих, ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулдаг нийгмийн хамгааллын бодлогын гол арга хэмжээний нэг юм.